Орон нутгийн НАА-н байгууллагуудын Удирдах ажилтны туршлага судлах сургалт

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо МНААҮХолбоотой хамтран Орон нутгийн НАА-н байгууллагуудын Удирдах ажилтны туршлага судлах сургалт, уулзалтыг 2025.12.11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2025.12.11-ний өдөр ХСУХАТАҮЗХорооны ЗХНГазрын дарга Л.Баттөмөр оролцогчдыг Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн үйл явцтай танилцуулсан.
2025.12.12-ны өдөр Удирдах ажилтнуудад мэдээлэл өгч, салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нэгтгэж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон.
• Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Ахлах шинжээч н.Орхонбаяр- Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, цагалбар буюу саналаа хэрхэн ирүүлэх
• ХСУХАТАҮЗХорооны дарга Г.Цогтсайхан- ХСУХАТАҮЗХорооноос баримталж буй бодлого чиглэл
• Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа- УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудлууд
• Үнэ тариф, судалгааны газрын Ахлах мэргэжилтэн н.Гүнжинлхам- Салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Усны үнэ тарифын санал ирүүлэх
• Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Энхжаргал- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дэд бүтцийн төсөл хөтөлбөр
• “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Пүрэвжав- Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад анхаарах асуудал сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн.
Сургалтад хамрагдсан Удирдах ажилтнууддаа ажлын амжилт хүсье.